MICROSOFT 365 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ

Шууд камерын дамжуулалтыг слайддаа оруулах боломжтой боллоо.

Microsoft хуучин байсан Microsoft Business Productivity Online Suite (BPOS) үйлчилгээгээ улам сайжруулан 2011 онд Microsoft Office 365 үйлчилгээг зах зээлд нийлүүлж эхэлсэн.  Өнөөдөр бизнесийн байгууллагуудын оффисын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болсон Microsoft 365 үйлчилгээний шинэчлэлийг бид тухай бүрт мэдээлэл болгон хүргэж байх болно. 

Та одоо PowerPoint програм ашиглан үзүүлэн бэлтгэхдээ Cameo функц тусламжтайгаар шууд камерын дамжуулалтыг слайддаа шууд оруулах боломжтой болсон гэдгийг дуулгахад таатай байна. 

  1. PowerPoint дээр шинэ эсвэл өмнө нь хийсэн үзүүлэнгийн файлаа нээнэ.
  2. Одоо слайддаа камерын дамжуулалтаа оруулахын тулд  Insert -> Cameo  дарна. 
  3. Камераа асаах/унтраахын тулд дараах зурганд харуулснаар Видео icon дээр дарна. 
  4. Та урьдчилан харахыг хүсвэл Camera цэснээс Preview товчийг дарна. 
  5.  Слайд(ууд)-даа cameo-г оруулсны дараа Slide Show/Presenter руу орж шалгана.  

 

 Ингээд та  видеог шууд үзүүлэн дотроо харуулах боломжтой. Ингэснээр  сургалт болон танилцуулга хийхдээ үзүүлэнгийн файлаасаа гаралгүйгээр үргэлжлүүлэх боломжтой болж байна.


    Үнийн санал авах







    [anr_nocaptcha g-recaptcha-response]